
Бизнесийн чадавх бэхжүүлэх
Хөгжлийн Шийдэл ТББ нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүдийн менежмент, үйл ажиллагаа, өсөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Бид олон улсын туршлага, нотолгоонд суурилсан арга зүйг ашиглан бизнесүүдийг тогтвортой, өрсөлдөх чадвартай болгоход дэмжлэг үзүүлдэг.
Бизнес эрхлэгчдэд зориулсан практикт суурилсан сургалтууд:
Сургалтууд нь танхим, онлайн болон хосолсон хэлбэрээр зохион байгуулагддаг.
Бизнес төлөвлөлт
Бизнес санааг бодит төлөвлөгөө болгон хөгжүүлж, хэрэгжүүлэх замын зураг гаргана.
Санхүүгийн менежмент
Орлого, зардлыг зөв удирдаж, ашигт ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулна.
Маркетинг ба борлуулалт
Зах зээлд бүтээгдэхүүнээ оновчтой байршуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх арга барилыг эзэмшүүлнэ.
Үйл ажиллагааны менежмент
Дотоод үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Ногоон бизнес ба тогтвортой хөгжил
Байгальд ээлтэй, тогтвортой бизнесийн загварыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар олгоно.
Дижитал ур чадвар
Дижитал хэрэгсэл, платформ ашиглан бизнесээ өргөжүүлэх чадварыг хөгжүүлнэ.
Байгууллага болон бизнесүүдэд чиглэсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ:
Зөвлөх үйлчилгээ нь тухайн байгууллагын хэрэгцээнд нийцсэн байдлаар хэрэгждэг.
Бизнесийн оношлогоо
Байгууллагын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, хөгжлийн боломжийг тодорхойлно.
Стратеги боловсруулалт
Урт хугацааны өсөлтөд чиглэсэн бодитой стратеги, төлөвлөгөө боловсруулна.
Санхүүгийн төлөвлөлт
Санхүүгийн урсгалыг оновчтой төлөвлөж, тогтвортой байдлыг хангана.
Зах зээлийн судалгаа
Зах зээлийн боломж, хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлж, шийдвэр гаргалтыг дэмжинэ.
Үйл ажиллагааны сайжруулалт
Дотоод процессийг оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Инновац ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, инновацыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
other recruitment & staffing services
read service FAQ’s
Манай үйл ажиллагаа нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, шинээр бизнес эхлүүлэгчид, эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэдэд нээлттэй. Хэрэгжиж буй төсөл бүр өөрийн гэсэн онцлог шалгууртай байдаг тул та “Төслүүд” хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Бид бизнесийн сургалт, зөвлөх үйлчилгээ, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зуучлал, зах зээлийн холболт болон чадавх бэхжүүлэх цогц үйлчилгээг үзүүлдэг. Энэ нь таны бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэнэ
Үгүй, бид шууд зээл олгодог санхүүгийн байгууллага биш юм. Харин бид бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбох, банкуудтай зуучлах, хөрөнгө оруулалт авахад шаардлагатай чадавхыг бүрдүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.
Бид нотолгоонд суурилсан бодлогын дүн шинжилгээ, мониторинг-үнэлгээ болон ногоон хөгжлийн экосистемийг бэхжүүлэх чиглэлээр стратегийн түншлэлд үргэлж нээлттэй байдаг. Та хамтын ажиллагааны саналаа contact@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү.
“Хөгжлийн Шийдэл” ТББ нь Улаанбаатар хотоос гадна Монгол улсын 21 аймагт төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага юм. Та өөрийн аймаг дахь манай төслийн зохицуулагч холбогдох боломжтой.
Олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээн дэх сургалт, зөвлөх үйлчилгээнүүд ихэвчлэн үнэ төлбөргүй байдаг. Харин байгууллагын мэргэшсэн институцийн хувьд үзүүлж буй тусгайлсан судалгаа, дүн шинжилгээ, гэрээт зөвлөх үйлчилгээнүүд төлбөртэй байж болно.







