Бизнесийн амжилтын түүхийг
Хөгжлийн Шийдэл
хамт бичилцэнэ

Харилцагч төвтэй бизнес хөгжлийн цогц шийдэл

  • Холбоо барих : +(976) 7722-2210

0
0
0

“15,000 гаруй бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлж, зах зээлд өрсөлдөх боломжийг нь нэмэгдүүлснээр үндэсний эдийн засгийн солонгоролтод бодит хувь нэмэр оруулна.”

“Ногоон шилжилтийг дэмжиж, бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй 450,000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлүүдийг хэрэгжүүлнэ.”

“Бизнесийн тогтвортой өсөлтийг хангах замаар 2,000 гаруй шинэ, чанартай ажлын байрыг бий болгоход дэмжлэг үзүүлж, өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна.”

Бидний нөлөөлөл үзүүлдэг үндсэн салбарууд

Бидний дэмждэг стратегийн чиглэлүүд

ЖДҮ-ийн хөгжил ба Чадавхжуулалт

Бид нийт 11,334 гаруй бизнест мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, өрсөлдөх чадварыг нь бэхжүүлсэн.

  • 4,148 Шинэ бизнес
  • 7,186 Өргөжсөн бизнес

  • Бизнесийн цогц зөвлөх үйлчилгээ

Санхүүгийн хүртээмж ба Зуучлал

Бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангадаг.

  • 23.2 сая $ Амжилттай зээлийн зуучлал

  • 8,122 Банкны зээлийн зуучлал

  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан иргэдийн тогтвортой орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлдэг.

  • 19,048+ Шинэ ажлын байр

  • Мэргэжлийн ур чадвар олгох сургалт

  • Ажлын байрны хадгалалт

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих

Бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлж, тэдний удирдсан бизнесийг дэмждэг.

  • Харилцагчдын 60% нь эмэгтэйчүүд

  • Бизнес эрхлэгчдийн менторшип

  • Санхүүгийн бие даасан байдал

Залуучуудын хөгжил ба Гарааны бизнес

Ирээдүйн бизнес эрхлэгч залуучуудын инновацлаг санааг бодит бизнес болгоход дэмжлэг үзүүлдэг.

  • 4,352 Залуу бизнес эрхлэгчид

  • Стартап хурдасгуур хөтөлбөр

  • Энтрепренершип боловсрол

Хөдөө аж ахуй ба Хоршооллын хөгжил

Орон нутгийн иргэдийг бүлэг, хоршоо болон нэгдэхэд нь туслаж, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлдэг.

  • 441 Бизнес бүлэг, хоршоо

  • Орон нутгийн тогтвортой хөгжил

  • МАА, газар тариалангийн дэмжлэг

17+

Жилийн туршлага

Хөгжлийн Шийдэл ТББ

Бизнесийн өсөлтийг дэмжиж, ирээдүйг хамтдаа бүтээлцэнэ

Мэргэшсэн зөвлөх үйлчилгээ болон цогц хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид иргэд, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ногоон хөгжлийг түүчээлдэг.

  • Өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна.

  • Өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгоно.

  • Байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Бид юу хийдэг вэ?

Манай үйлчилгээ

Харилцагч нэг бүрийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн бодлого, зах зээл, санхүүжилт, чадавхыг уялдуулсан бизнес хөгжлийн урт хугацааны цогц шийдлийг мэргэжлийн түвшинд үзүүлж, бичил, ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг бэхжүүлдэг.

Бичил, жижиг, дунд бизнесүүдийн удирдлага, үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадварыг нь мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан нэмэгдүүлнэ.

Бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбох, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах замаар 23.2 сая ам.долларын зээлийн зуучлалыг амжилттай хийж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмждэг.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх, дотоод болон гадаад зах зээлд холбох замаар бизнесийн өсөлт, борлуулалтын сувгийг өргөжүүлнэ. Энэ нь өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулдаг.

Нотолгоонд суурилсан судалгаа, дүн шинжилгээ болон мониторинг-үнэлгээний аргачлалаар дамжуулан ногоон, хүртээмжтэй хөгжлийн бодлогыг тодорхойлж, хөгжлийн шийдлийг боловсруулдаг.

Олон улсын түншлэл ба Итгэлцэл

Донор байгууллагуудтай хамтран бодит өөрчлөлтийг бүтээдэг

Бид USAID, EBRD, USDA болон SDC зэрэг олон улсын байгууллагуудын итгэлт түнш бөгөөд 2008 оноос хойш хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг ил тод, хариуцлагатайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Бидний мэргэшсэн арга зүй нь доноруудын санхүүжилтийг нийгэм, эдийн засгийн бодит үр нөлөө болгон хувиргадаг.

Хариуцлагатай түншлэл
Хамтын ажиллагааны экосистем

Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ

Бид Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, зах зээлийн холболт хийх замаар үндэсний хэмжээний эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмждэг. 11,334 гаруй бизнест үзүүлсэн бидний дэмжлэг нь түншлэлд суурилсан амжилтын баталгаа юм.

Хамтын үнэ цэнийг бүтээнэ

Манай харилцагч нарын амжилтын түүхүүд

Сэтгэлийн хөөрлөөр том зорилго тавихгүй, биелэх боломжтой зорилгын төлөө өдөр бүр, бага багаар тогтмол, шаргуу хөдөлмөрлөх нь илүү үр дүнтэй

М.Бадамренчин

“Бүүвэй” брэндийг үүсгэн байгуулагч

Манай харилцагч нарын амжилтын түүхүүд

Нийгэмдээ үнэ цэн өгч буй компаниуд урт хугацаандаа тогтвортой байж чадна

Г.Насанжаргал

“Вивачи мюзик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Манай харилцагч нарын амжилтын түүхүүд

Өв соёл, уламжлалаа сурталчлах ширмэл ширдэг - Өдөр ирэх тусам өв соёл, уламжлалынхаа үнэ цэнийг улам их мэдэрч байна

Д.Хоролсүрэн

Бизнес эрхлэгч

Манай харилцагч нарын амжилтын түүхүүд

Төрсөн нутгаараа нэрлэсэн “Азуй” брэнд - Хөгжлийн Шийдэл ТББ-ын талаар эрт мэдсэн бол гэдэг бодол байдаг ч зөвлөхүүд маань оройтоогүй гэдгийг ойлгуулж, үргэлж урам зориг өгдөгт баярладаг

П.Оюун

“Азуй” брэнд үүсгэн байгуулагч

Манай харилцагч нарын амжилтын түүхүүд

Энхрийлэн өсгөж буй “Энхрий” брэнд - “Бизнесээ хөгжүүлж, томруулъя гэвэл бизнес эрхлэгч өөрөө байнга өсөж, хөгжих хэрэгтэй”

Б.Марал

“Энхрий брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулагч

Хөгжлийн шинэ боломж, Төсөл хөтөлбөртэй нэгдээрэй

Төсөл хөтөлбөрийн зар, хамтын ажиллагааны боломж болон үр нөлөөний талаарх мэдээллийг бид тогтмол хүргэх болно.