Төслийн зорилго:
Төслийн гол зорилго нь Монголын Жижиг, дунд бизнесүүдийг хөгжлийн бэрхшээлд ээлтэй, хүртээмжтэй орчин, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ухаалаг менежменттэй байгууллага болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран хамгаалагчид болон туслахуудын хөдөлмөр эрхлэлтийн орчинд бодит өөрчлөлт авчрахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсад Нил ягаан болон Асрахуйн эдийн засгийн (Purple and Care Economy) хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм. Төсөл нь нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутагт Дорнод, Баянхонгор болон Өвөрхангай аймагт хэрэгжинэ.
Төслийн зорилтууд:
Олон улсад өргөнөөр ашигладаг хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийн аргачлалыг нэвтрүүлсэн туршилтыг гүйцэтгэнэ.
- 60 ЖДБ Нил ягаан болон Асрахуйн эдийн засгийн ойлголт, чиг хандлагын талаар ойлголттой болж бизнесийн үйл ажиллагаанд тус ойлголтыг нэвтрүүлэх аргачлалд суралцана.
- Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчдыг дэмжин ажилд авах, ажиллуулах талаар суурь ойлголттой болж ажлын байрны тохируулга, эрх зүйн үүрэг, боломжит урамшууллын талаар мэддэгтэй болно.
- Өөрийн үнэлгээний хэрэгслийг ашиглан байгууллагын ХБИ болон асран хамгаалагчид руу чиглэсэн бодлогыг дүгнэж, сайжруулах төлөвлөгөө гаргана.
- Менторшип болон карьерын дэмжлэг үзүүлэх санаачилгад оролцох сэтгэлгээ, хандлага суулгаж чадна.






