Ерөнхий мэдээлэл

Дасан зохицох сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”төсөл

Захиалагч / Донор

UN-Habitat

Хэрэгжих байршил

Сонгинохайрхан дүүргийн 7,24,25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12,13,16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо.

Төслийн чиглэл

Төслийн зорилго:

Төслийн зорилго:

Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг оршин суугчдын оролцоотойгоор үерийн хамгаалалт болон суурь үйлчилгээг сайжруулах замаар бэхжүүлхэд оршино.

Хамтран хэрэгжүүлэгч талууд:

Байгаль орчин, аялал жуучлалын яам, нийслэлийн захирагчын ажилын алба, Толгойт, Сэлбэ, Улиастайн голын савд үерийн аюултай бүсэд орших Сонгинохайрхан, Сухбаатар, Баянзүрх дүүргийн нийт долоон хорооны захиргаа, иргэд.

Төслийн зорилтууд:

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, илүү аюулгүй, эрүүл, ногоон орчин бий болгохын төлөө ажиллаж байна.

  • Үерийн гамшгийг тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аюул, эрсдэлийн баримт, мэдээлэл цуглуулах, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах.
  • Гэр хорооллын үерийн аюул, гамшгийг тэсвэрлэх чадавхийг дүүрэг, хорооны болон хэсгийн түвшинд дээшлүүлэхэд чиглэсэн чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ба оршин суугчдын түвшинд оролцоонд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах.
  • Гэр хорооллын үерээс хамгаалах байгууламжын тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх.
  • Мэдлэг, мэдээллээр хангах менежмент болон харилцаа холбоог бэхжүүлэх.
Төсөл хөтөлбөрүүд

Нэг чиглэлийн бусад төсөл хөтөлбөрүүд