Төслийн зорилго:
Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн REACH төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгууд гэсэн нийт 5 салбартайгаар хэрэгжсэн байна.
REACH төслийн Зорилго: Олон бэрхшээлүүдээс шалтгаалан банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд оршино.
-
REACH төслийн үйл ажиллагаа
- Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд хамрагдах ур чадварын хэрэгцээг тодорхойлох;
- Бизнесийн зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
- Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;
- Төслийн 5 салбар нэгжээс зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;
- “Жижиг, дунд бизнесийн санхүүжилт” форум зохион байгуулах;
Төслийн зорилтууд:
- Жижиг, дунд бизнесийг санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулах;
- Төслийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесийн зээлийг зуучлан, дэмжлэг үзүүлэх;
Нэг чиглэлийн бусад төсөл хөтөлбөрүүд
Одоогоор мэдээлэл алга






