Ерөнхий мэдээлэл

REACH-Жижиг, Дунд Бизнесийн Санхүүжилтийг Дэмжих Төсөл

Захиалагч / Донор

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)

Хэрэгжих байршил

Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймаг

Төслийн чиглэл

Төслийн зорилго:

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн REACH төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгууд гэсэн нийт 5 салбартайгаар хэрэгжсэн байна.

REACH төслийн Зорилго: Олон бэрхшээлүүдээс шалтгаалан банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд оршино.

    REACH төслийн үйл ажиллагаа

  • Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд хамрагдах ур чадварын хэрэгцээг тодорхойлох;

  • Бизнесийн зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

  • Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;

  • Төслийн 5 салбар нэгжээс зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;

  • “Жижиг, дунд бизнесийн санхүүжилт” форум зохион байгуулах;

Төслийн зорилтууд:

  • Жижиг, дунд бизнесийг санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулах;


  • Төслийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесийн зээлийг зуучлан, дэмжлэг үзүүлэх;

Төсөл хөтөлбөрүүд

Нэг чиглэлийн бусад төсөл хөтөлбөрүүд

Одоогоор мэдээлэл алга