Төслийн зорилго:
Төслийн зорилго:
Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй, UNIDO-гоор дамжин 2025-2029 онд хэрэгжих энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа төв болон “Хөгжлийн Шийдэл” ТББ хамтран хэрэгжүүлнэ. Уг төсөл нь Монголд цэвэр технологийн инновацыг хөгжүүлж, гарааны болон жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, бодлогын уяалдааг хангах, ногоон ажлын байр бий болгох зорилготой юм.
Төслийн зорилтууд:
Энэхүү төсөл нь Монгол Улсад ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй инновацыг урамшуулах, цэвэр технологийн стартап болон жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд сонгогдсон стартап болон ЖДҮ-үүд цэвэр технологийн инновацын хурдасгуур (Accelerator) хөтөлбөрт хамрагдаж, технологио сайжруулах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулагчид болон банк, санхүүгийн байгууллагуудтай холбогдох, санхүүжилт татах болон зах зээлд гарах боломжуудыг үе шаттайгаар авах юм.






