Төслийн зорилго:
Төслийн зорилго:
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг оршин суугчдын оролцоотойгоор үерийн хамгаалалт болон суурь үйлчилгээг сайжруулах замаар бэхжүүлхэд оршино.
Хамтран хэрэгжүүлэгч талууд:
Байгаль орчин, аялал жуучлалын яам, нийслэлийн захирагчын ажилын алба, Толгойт, Сэлбэ, Улиастайн голын савд үерийн аюултай бүсэд орших Сонгинохайрхан, Сухбаатар, Баянзүрх дүүргийн нийт долоон хорооны захиргаа, иргэд.
Төслийн зорилтууд:
Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, илүү аюулгүй, эрүүл, ногоон орчин бий болгохын төлөө ажиллаж байна.
- Үерийн гамшгийг тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аюул, эрсдэлийн баримт, мэдээлэл цуглуулах, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах.
- Гэр хорооллын үерийн аюул, гамшгийг тэсвэрлэх чадавхийг дүүрэг, хорооны болон хэсгийн түвшинд дээшлүүлэхэд чиглэсэн чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ба оршин суугчдын түвшинд оролцоонд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах.
- Гэр хорооллын үерээс хамгаалах байгууламжын тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх.
- Мэдлэг, мэдээллээр хангах менежмент болон харилцаа холбоог бэхжүүлэх.






