Үслэг эдлэлээр үнэ цэн бүтээгч

“Сэтгэлийн хөөрлөөр том зорилго тавихгүй, биелэх боломжтой зорилгын төлөө өдөр бүр, бага багаар тогтмол, шаргуу хөдөлмөрлөх нь илүү үр дүнтэй”

“Бүүвэй” брэндийг үүсгэн байгуулагч М.Бадамренчин

Үүрэн холбооны компанид маркетингийн менежерээр 7 жил ажилласан М.Бадамренчин ажлаасаа гарч, үслэг эдлэлийн бизнест хүч үзсэн нь санамсаргүй явдал биш байлаа. Учир нь, түүний аав, ээж хурганы арьс элдүүрийн цех ажиллуулдаг, төрсөн дүү нь оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар хүүхдийн бойтог, баривч хийдэг байв. Гэр бүлийнхэн нь арьс, үслэг эдлэлээр эдэлгээ сайтай, дулаахан төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг байсан нь М.Бадамренчинг энэ бизнес рүү ороход хамгийн их нөлөөлжээ. 

Тэд компанийнхаа уриаг “Үеэс үед өвлөгдөх үслэг бүтээгдэхүүнийг урлана” гэж тодорхойлсон нь  ч учиртай. Монголын эрс тэс уур амьсгал, цаг агаарт үслэг эдлэл биеийн дулааныг хадгалдаг, өмсөхөд тав тухтай, өнгө үзэмж сайтай гээд хамгийн тохиромжтойн дээр эрт үеэс уламжлагдаж ирсэн үндэсний хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн юм. Жишээлбэл, монголчууд эртнээс л хурган дотортой дээлээ жавар тачигнасан өдрүүдэд өмсөхөөс гадна өв болгон үр хүүхдүүддээ удам дамжуулан үлдээдэг уламжлалтай. Үеэс үед өвлөгдөх гэж тодотгосны учир энэ билээ. 

Дөнгөж бизнесээ эхлүүлсний дараа эргэлтийн хөрөнгө, үйлдвэрлэлийн байр, хүний нөөцөөс эхлээд сорилт, бэрхшээлүүд ар араасаа л хөвөрнө. “Аливааг хийх хүсэлтэй хүнд арга нь олддог л юм билээ” гэж тэр даруухнаар ярих. Энэ бизнестээ сэтгэл шулуудаж, хөл дээр нь босгохоор зүтгэж байх тэр үед М.Бадамренчиний гэр нь Шар хад,  оёдлын цех, боловсруулах үйлдвэр нь хотын баруун зах 22-ын товчоонд байрладаг, гэрээсээ ажил хүртлээ 35 км замыг туулдаг байжээ. Өөрийнхөө санхүүгийн боломжид тааруулаад, монгол гэрт арьс элдүүрээ оруулж, агуулах тохижуулан оёдлын цехээ оруулаад, үйлдвэрлэлээ явуулдаг байсан тухайгаа хуваалцав. “Чин сэтгэлээсээ хийж бүтээх хүсэлтэй хүнд ажлын байр жижигддэггүй, газар холдоггүй юм билээ” хэмээн тэрбээр ярьсан юм. Шинээр бизнес эрхлэхээр зориг шулуудчихсан яваа хүмүүстээ хандаж М.Бадамренчин “Сэтгэлийн хөөрлөөр том, хөөсөрсөн зорилго тавих хэрэггүй. Түүний оронд хүрэх, хэмжих боломжтой, бодитой зорилго тавиад, өдөр бүр түүнийхээ төлөө жижигхэн ч хамаагүй алхам хийж байж амжилтад хүрнэ шүү” хэмээн зөвлөсөн нь үнэхээр бизнес хийж, алдаж онож үзсэн хүний хөрсөнд буусан зөвлөгөө байлаа. Тус компанийн хувьд ирэх жил 2-3 шинэ тоног төхөөрөмж худалдан авч, хоёр сайн ажилтан сургаад, чанартай хүний нөөцтэй болж, бүтээгдэхүүнээ сайн борлуулах зорилго тавин ажиллаж байна. 

М.Бадамренчин санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх эрэл хайгуулыг үргэлж хийдэг. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын  бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтад сууж байхдаа BEST хөтөлбөрийн тухай анх олж мэджээ. Уг сургалтын үеэр BEST хөтөлбөрөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан “Төсөл хэрхэн бичиж, санхүүжилт авах” тухай хичээл заасан нь олон боломжийн үүд хаалгыг нээж өгсөн, чанартай сургалт болсон байна. Үүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж, бизнесийн бусад сургалтад сууж, зээлийн зуучлалд хамрагдсанаар  “Рио Тинто” ХХК-ийн санхүүжилттэй “Инвескор” ББСБ-аас олгосон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авчээ. Энэ зээлийн санхүүгийн тооцоолол, материал бүрдүүлэлт, компанийн танилцуулга гээд бүхий л шатанд зөвлөхүүдээс зөвлөгөө авч, шалгаруулалтын давааг хамтдаа амжилттай давжээ.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, Бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрт гурван сарын хугацаанд хамрагдаж, компанийн засаглал, менежментийг ямар зарчмаар удирдах талаар мэдлэгээ нэмэгдүүлжээ. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцож, олон бизнес эрхлэгчээс суралцах, туршлага хуваалцах, бизнесээ сурталчлах боломж олгосонд талархаж явдгаа илэрхийлсэн юм.  Цаашдаа хөтөлбөрөөс асуух, суралцах, зөвлөлдөх зүйлс олон бий. Тухайлбал, М.Бадамренчинд өнгөрсөн онд хэд хэдэн компани болон хувь хүн хөрөнгө оруулж, үслэг эдлэлийн бизнест хамтран ажиллах санал тавьсан байна. 

Хүн бүхнийг мэдэхгүй, мэдэх ч боломжгүй учраас мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, мэргэжлийн компанитай хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг гэдгийг бизнес хийх хугацаандаа тэрбээр ойлгожээ. Тиймээс ч арьс боловсруулах тоног төхөөрөмж сайтай дотоодын компаниудтай хамтарч ажилласан нь бүтээмжийг улам бүр нэмэгдүүлсэн байна. Үслэг эдлэл, арьсан бүтээгдэхүүн нь явцын боловсруулалт ихтэй, бүхий л процесс руу дангаараа ороход цаг хугацаа их шаарддаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдийг чаддаг чаддаг ажил дээрээ нэгдэж, нэгнийгээ дэмжиж, хамтран ажиллахыг уриалсан юм. 

Товч мэдээлэл

Бизнесийн төрөл: Үслэг  эдлэл, оёдлын бизнес

Бүтээгдэхүүний онцлог: Өв соёлоо шингээж, үеэс үед уламжлагдан үлдэх чанартай бүтээгдэхүүн урлана.

Хаяг: Улаанбаатар хот, СХД дүүрэг, 8-р хороо, Баянхошуу Инкубатор дэд төв    

2 давхар 208 тоот 

Утас: 88862144  93100139

И-мэйл: buuveibrand@gmail.com

Фэйсбүүк хуудас: Buuvei brand.