Хөгжлийн Шийдэл ТББ

Бизнесийн амжилтын түүхийг Хөгжлийн
Шийдэл хамт бичилцэнэ

Товч танилцуулга

“Хөгжлийн Шийдэл” ТББ нь 2008 оны 8 дугаар сарын 14-нд байгуулагдсан цагаасаа хойш шинэлэг, үр дүнтэй шийдлээр дамжуулан өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулах, бизнесийн чадавхыг бэхжүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан харилцагч бүрийнхээ өсөлт дэвшлийн хөшүүрэг нь болж, иргэд болон бизнес эрхлэгчдийг дэмжих олон талт үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг нийгэмд үйлчлэх байгууллага юм.

110+

Нийт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр

34k

ЖДБ-үүдэд үйлчилгээ үзүүлсэн

Бидний тухай

Мэргэшсэн зөвлөх үйлчилгээ болон цогц хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид иргэд, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ногоон хөгжлийг түүчээлдэг.

2026-2030 оны стратегийн тэргүүлэх чиглэл

Ногоон шилжилт ба Тогтвортой хөгжил

Байгаль орчинд ээлтэй эдийн засгийн өсөлтийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон бизнесийн шийдлүүдийг нутагшуулах, хүлэмжийн хийг бууруулна

Хүртээмжтэй өсөлт ба Нийгмийн оролцоо

Эмэгтэйчүүд, залуучууд болон зорилтот бүлгүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлж, тэдний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх замаар өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна.

Өрсөлдөх чадвар ба Дижитал инновац

Бичил, жижиг, дунд бизнесүүдийн бүтээмжийг дээшлүүлж, дижитал шилжилт болон инновацад суурилсан тогтвортой өсөлтийн экосистемийг бэхжүүлнэ.

Төлөөлөн удирдах зөвлөл & Гүйцэтгэх удирдлага

 

Бид дэлхийн шилдэг туршлага болон орон нутгийн онцлогт суурилсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахаар зорин ажиллаж байна

Залаа-Уул УЯНГА

Удирдах зөвлөлийн дарга
Happiness Sync LTD, Founder and CEO

Lizzie Williams

Тогтох ЭНХЖАРГАЛ

Удирдах зөвлөлийн гишүүн
Хасбанк Иргэдийн банкны хэлтсийн захирал

Gardner Hudson

Ганболд САЙНБИЛЭГ

Удирдах зөвлөлийн гишүүн
СЭЗДС, Тэнхимийн эрхлэгч

Shyann Volkman

Рагчаа ИЧИННОРОВ

Удирдах зөвлөлийн гишүүн
Хаан банкны Орон Нутгийн Иргэдийн Банкны Захирал

Lamar Stroman

Энхбат АНАНД

Удирдах зөвлөлийн гишүүн
Монголын тогтвортой санхүүжилтын холбооны Гүйцэтгэх захирал

Бямбаа ХИШИГСҮРЭН

Гүйцэтгэх захирал

Лхагвa ТӨГСБАЯР

Үйл ажиллагаа, нөлөөллийн газрын захирал

Эрдэнэбат БАТ-ОРШИХ

Мэдлэг, ирээдүйчлэл бодлогын ерөнхий зөвлөх

Ренчинтогтох ХОС-ЭРДЭНЭ

Санхүү, захиргаа, нийцлийн газрын захирал

Батцоож ГАНГИС

Хяналт-үнэлгээ, суралцахуйн төвийн захирал

Хөгжлийн шийдлийг нутагшуулах үйл явц

Бид харилцагч төвтэй, нотолгоонд суурилсан, үр дүнд чиглэсэн цогц аргачлалаар дамжуулан тогтвортой өөрчлөлтийг бий болгодог.

  • АЛХАМ 1

Хэрэгцээг тодорхойлох ба Судалгаа

Харилцагч нэг бүрийн өвөрмөц хэрэгцээ, зах зээлийн бодит нөхцөл байдал болон бодлогын орчинд нотолгоонд суурилсан дүн шинжилгээ хийж, хөгжлийн замын зураглалыг гаргана.

  • АЛХАМ 2

Чадавхыг бэхжүүлэх ба Зөвлөх үйлчилгээ

Бизнесийн мэргэшсэн сургалт, ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ болон инновацыг ашиглан бичил, жижиг, дунд бизнес болон зорилтот бүлгүүдийн өрсөлдөх чадварыг шинэ түвшинд гаргана.

  • АЛХАМ 3

Тогтвортой өсөлт ба Санхүүгийн зуучлал

Харилцагчдыг санхүүгийн эх үүсвэртэй холбох, зах зээлийн холболт хийх замаар ногоон, хүртээмжтэй өсөлтийг хангаж, нийгэм, эдийн засгийн бодит үр нөлөөг баталгаажуулна.

Бидний үйл ажиллагааны үр нөлөө

Бид тогтвортой хөгжлийн шийдлээр дамжуулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн экосистемд дараах бодит өөрчлөлтүүдийг хийсэн.

Шинээр бий болсон ажлын байр
19,048+

Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад оруулсан бодит хувь нэмэр.

Дэмжлэг үзүүлсэн бизнес
50,000+

Үүнээс 4,148 нь шинээр үүсгэн байгуулагдсан бол 7,186 нь өргөжин сайжирсан бизнесүүд юм.

Амжилттай зээлийн зуучлал
23.2 cая $

Бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангасан үзүүлэлт