Холбоо барих

Холбоо барих2026-01-20T02:25:47+00:00

Бизнесийн өсөлт болон хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ

Төв оффис:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 3-р хороо, 32-р байр 19 тоот

Мэйл:
Утас:

+ (976) 7722-2210

[Даваа – Баасан  |  9:00 AM – 5:00 PM]

Холбоо барих

Төв оффис
Улаанбаатар хот, Баянзүрх
дүүрэг, Энхтайвны өргөн
чөлөө 3-р хороо, 32-р байр 19 тоот
Хөгжлийн Шийдэл ТББ-ын талаар илүү ихийг мэдэж аваарай

Нийтлэг асуулт хариулт (FAQ)

Танай төсөл хөтөлбөрүүдэд хэн хамрагдах боломжтой вэ?2026-01-20T02:19:01+00:00

Манай үйл ажиллагаа нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, шинээр бизнес эхлүүлэгчид, эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэдэд нээлттэй. Хэрэгжиж буй төсөл бүр өөрийн гэсэн онцлог шалгууртай байдаг тул та “Төслүүд” хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Би төсөлд хамрагдсанаар ямар төрлийн дэмжлэг авах вэ?2026-01-20T02:20:10+00:00

Бид бизнесийн сургалт, зөвлөх үйлчилгээ, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зуучлал, зах зээлийн холболт болон чадавх бэхжүүлэх цогц үйлчилгээг үзүүлдэг. Энэ нь таны бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэнэ

Танай байгууллага бизнес эрхлэгчдэд шууд зээл олгодог уу?2026-01-20T02:21:47+00:00

Үгүй, бид шууд зээл олгодог санхүүгийн байгууллага биш юм. Харин бид бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбох, банкуудтай зуучлах, хөрөнгө оруулалт авахад шаардлагатай чадавхыг бүрдүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.

Танай үйлчилгээ төлбөртэй юу?2026-01-20T02:23:01+00:00

Олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээн дэх сургалт, зөвлөх үйлчилгээнүүд ихэвчлэн үнэ төлбөргүй байдаг. Харин байгууллагын мэргэшсэн институцийн хувьд үзүүлж буй тусгайлсан судалгаа, дүн шинжилгээ, гэрээт зөвлөх үйлчилгээнүүд төлбөртэй байж болно.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэд хэрхэн холбогдох вэ?2026-01-20T02:24:16+00:00

“Хөгжлийн Шийдэл” ТББ нь Улаанбаатар хотоос гадна Монгол улсын 21 аймагт төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага юм. Та өөрийн аймаг дахь манай төслийн зохицуулагч  холбогдох боломжтой.

Төрийн болон олон улсын байгууллагууд танайхтай хэрхэн хамтран ажиллах вэ?2026-01-20T02:25:07+00:00

Бид нотолгоонд суурилсан бодлогын дүн шинжилгээ, мониторинг-үнэлгээ болон ногоон хөгжлийн экосистемийг бэхжүүлэх чиглэлээр стратегийн түншлэлд үргэлж нээлттэй байдаг. Та хамтын ажиллагааны саналаа contact@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү.

Go to Top