Хамтын ажиллагаа: Дэлхийн мэдлэгийг—Орон нутгийн хөгжилд
Бид Монгол улсын бизнес эрхлэгчдийг дэлхийн жишигт нийцсэн менежментийн арга барил, олон улсын туршлагатай холбох “гүүр” болон ажилладаг. “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хамтын ажиллагааны үндсэн зарчим нь олон улсын стандартыг дотоодод нутагшуулах болон Монголын амжилтын түүхийг дэлхийд таниулах юм.
Бидний үйл ажиллагаа нь ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэдэг бөгөөд 2018 оноос хойш олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015, ISO 14001:2015 болон ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.
Youth Business International (YBI) – Залуусын бизнесийг дэмжих санаачилга
ИБУИВУ-ын Уэльсийн хунтайж Чарльзийн санаачилгаар байгуулагдсан энэхүү сүлжээ нь дэлхийн 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэдэг.
Бидний үүрэг:
Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оноос хойш тус байгууллагын итгэмжлэгдсэн гишүүнээр ажиллаж байна.
Зорилго:
Залуучуудыг зөвхөн ажил хайгч бус, “ажил олгогч” болгон бэлтгэх бөгөөд менторинг, санхүүжилт болон энтрепренёршипийн сургалтаар дамжуулан 2025 он гэхэд дэлхийн 1 сая залуусыг ажлын байртай болгох том амбицтай.
Global Social Entrepreneurship Network (GSEN) – Даян дэлхийн нийгмийн энтрепренёруудын сүлжээ
Эх дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг (SDGs) бизнес эрхлэлттэй уялдуулан биелүүлэхийн төлөөх дэлхийн нэгдэл.
Бидний үүрэг:
Бид өөрийн эрхэм зорилгын хүрээнд 2017 онд тус сүлжээний 55 дахь гишүүнээр элссэн.
Үнэ цэнэ:
Залуучуудыг зөвхөн ажил хайгч бус, “ажил олгогч” болгон бэлтгэх бөгөөд менторинг, санхүүжилт болон энтрепренёршипийн сургалтаар дамжуулан 2025 он гэхэд дэлхийн 1 сая залуусыг ажлын байртай болгох том амбицтай.
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)
Монгол улсын мэргэшсэн зөвлөхүүдийг эгнээндээ нэгтгэсэн, Олон Улсын Мэргэшсэн Менежментийн Зөвлөхүүдийн Институтийн (ICMCI) гишүүн байгууллага юм.
DS статус:
Бид 2011 оноос хойш гишүүнээр ажиллаж, 40 гаруй мэргэжлийн зөвлөхүүд болон сургагч багш нарынхаа ур чадварыг олон улсын стандартад нийцүүлэн тогтмол хөгжүүлдэг.









