Байгууллагын үр нөлөөллийн тайлан 2024
2024 онд Хөгжлийн Шийдэл ТББ-ын хамт олон, хамтрагч байгууллагууд, харилцагчдынхаа хамтаар ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экосистемийг хөгжүүлэх, ногоон болон тойрог эдийн засгийг бизнесүүдэд нэвтрүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, арьс шир, барилгын материал үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын бизнесүүд, залуучууд, эмэгтэй энтрепренерүүд гэх мэт олон салбарт чиглэсэн донор байгууллагуудын өмнө хүлээсэн төслүүдээ амжилттай дуусгаж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан жил байлаа.
Тухайлбал, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн “BEST ХӨТӨЛБӨР” ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, сайн засаглалыг сайжруулан Монгол Улсын эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэх зорилготойгоор 2019-2024 онуудад таван жилийн хугацаанд Улаанбаатар хот болон 12 аймагт амжилттай хэрэгжүүлсний үр дүнд ЖДБ-үүд маань борлуулалтын орлогоо 45.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 4500 гаруй шинэ ажлын байр бий болгож чаджээ.















